Селестиа, Гүнгийн охин, ганцхан “үүрэгтэй” байлаа. Тэрээр хүүхэд төрүүлж, гэр бүлийнхээ цусны удам угсааг үргэлжлүүлэх ёстой байв.
Гэвч түүний тав дахь нөхөр болох Гүн Рузвельт түүнтэй нэг ч шөнийг хамт өнгөрүүлэх сонирхол огтхон ч гаргадаггүй бөгөөд Селестиагийн ойртох бүрд нь удаа дараа татгалзана. Тэгээд Селестиа нэгэн аймшигтай үнэнийг олж мэднэ...
Тэр нөхөр нь Селестиад дургүй, бүр үзэн яддаг байжээ!
Ийм нөхрөөсөө салж, орхин явах эрхгүй болсон Селестиа цөхрөнгөө барна. Гэвч Рузвельтийн сэтгэлдээ гүнээ нууж явсан мэдрэмж нь Селестиагийн төсөөлж байснаас огт өөр байв?!
“Одоо чамайг өөрийн болгосон болохоор би чамайг хэзээ ч явуулахгүй.”
Энэ гажуудсан хүсэл нь үзэн ядалт уу? Эсвэл хайр уу?
Эсрэг тэсрэг мэдрэмжийг зүрхэндээ тээсэн энэ хос үнэн сэтгэлээрээ нэг болох тэр өдөр хүртэлх түүхийг өгүүлэх болно.